Францын Ерөнхий сайд Ж.Кастекс Ковид-19 вирусын тархалт эргэж эрчимтэй нэмэгдэж, эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн тоо огцом өсч байгаатай холбоотойгоор Засгийн газраас авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлжээ.
Франц улс хийж буй оношилгооны хэмжээгээр дэлхийд гуравдугаарт буюу долоо хоногт 1 саяаас илүү тест хийж байгаа аж. Дахин хөдөлгөөн хязгаарлахгүй байхын тул вирустай хамт амьдрах зуршилд бүрэн дадах шаардлагатай байгааг анхааруулжээ.
Хэрэв оношилгоогоор вирус илэрсэн нөхцөлд долоо хоног өөрийгөө тусгаарлана.
Франц улсын 42 департмент вирусний эрсдэл өндөр, улаан ангилалд ороод байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын системдээ 2000 орчим ажилтан шинээр авчээ.