АНУ-ын Калифорни мужид түүхэнд өмнө нь байгаагүй их талбайг хамарсан ойн түймэр дэгдээд байна. Одоогийн байдлаар түймэр нийт 809,3 мянган гектар талбайг хамарсан бөгөөд үүний улмаас найман хүн амиа алдаж, 3300 гаруй байшин, барилга сүйджээ.
Тус бүс нутагт хүчтэй салхитай байгаа тул түймэр намжих нь бүү хэл улам дэгдэх төлөвтэй байгааг албаныхан сэрэмжлүүлсээр байна. Калифорни мужийн Захирагч Гэвин Ньюсом ойн түймрийн улмаас Фресно, Мадера, Марипоса, Сан-Бернардино, Сан-Диегод онц байдал зарлан хүн амыг нь яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.