Японы ANA агаарын тээврийн компани хаалгыг тохой эсвэл гарын бугуйгаараа онгойлгох боломжтой хаалгыг туршиж эхэлжээ. Энэ байдлаар угаалгын өрөөний хаалгыг нээснээр эрүүл ахуйн хувьд олон талын давуу талтай гэж үзсэн байна.
Японы JAMCO компани уг төслийг боловсруулж байгаа ба өнөөдрийн байдлаар, хаалганы туршилтын загварыг Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын амралтын өрөөнд ашиглаж эхэлжээ. Цаашид ашиглахад хялбар, баталгаатай бол илүү өргөнөөр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.