БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн их сургуулийн вирус судлаач Ли Менг Янг “Fox News” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа коронавирусийг БНХАУ-ын Засгийн газар санаатайгаар тараасан гэж мэдэгджээ. Вирусийн нөхцөл байдал, геномын бүтэц зэргийг харсан ч, дэлхийн улс оронд тархсан цаг хугацааг тооцож үзсэн ч үүнийг Хятадын засаг захиргаа санаатайгаар тараасан байх өндөр магадлалтай гэж тэрбээр үзэж буйгаа ярьжээ.
Тэрбээр цар тахал анх гарснаас хойш би энэ төрлийн судалгааг дагнан хийж ирсэн. Би өндөр ур чадвартай вирус судлаачидтай ажилладаг. Тиймээс би уг вирусийг лабораторид гарган авсан гэдэгт итгэлтэй байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар вирусийг яагаад санаатайгаар тараасан гэж үзэж байна вэ гэвэл вирус алдсан гэдгээ хүлээгээгүй, сөрөг үр дагаврын талаар дэлхий дахинд сануулаагүй болохоор тэр гэжээ. Ли Менг Янг нь хэдхэн хоногийн өмнө коронавирусийг лабораторид гарган авсан гэх шинж тэмдэг илэрсэн тухай мэдээллийг дэлхий дахинд цацсан юм. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө АНУ, Норвеги, Шведийн хэсэг эрдэмтэн коронавирусийг хүний гараар бүтээсэн вирус гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (1)