ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард коронавирусийн эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээ зарлан тус улсын Ерөнхийлөгч В.Путин охиндоо тариулсан тухай мэдэгдэж байв. Гэвч иргэд нь вакциныг тариулахад бэлэн биш байгаа аж.
ОХУ-ын олон нийтийн санаа бодлыг тандан судлах төвөөс хийсэн судалгаагаар оросуудын 52 хувь нь Спутник-5 вакцинд хамрагдахад нэгдүгээрт, сэтгэл санааны, хоёрдугаарт, бие махбодын хувьд бэлтгэлгүй байна гэж хариулсан бол олон хүн эргэлзэж буйгаа хэлжээ.
Харин ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев коронавирусийн эсрэг вакцины туршилтад Орос, Ойрхи Дорнод болон бусад орны 40 мянга гаруй хүнийг хамруулахад ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүйг дахин дахин мэдэгдээд байгаа юм.