2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын 3000 төрлийн хоол хийж чаддаг робот олны анхаарлыг татжээ. Уг роботыг хөгжүүлөгч Бээжиний Кай-Лиюү компанийн танилцуулж буйгаар робот нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байна.
Тогооч робот нь Хятад хоолны найман их төрлийн 3000 зүйлийн хоол хийж чаддаг ба хийсэн хоолоо хүргэж өгдөг юм байна.
Энэ төрлийн роботыг хоолны газар, зочид буудал, эмнэлэг зэрэг газарт ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйд авто жолоодлоготой машинтай хослуулан шуурхай хоол хүргэлтийн салбарт ажиллуулах юм байна.
CCTV.COM