-
2018 оны 3 сарын 25
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оюуны өмчийг албадан шилжүүлснээр БНХАУ-ын импортод 60 тэрбум долларын тариф тогтооход чиглэсэн санамж бичигт энэ сарын 22-нд гарын үсэг зурав. Энэ үеэрээ Трамп “Би Хятадын хамгийн өндөр орлоготой төлөөлөгчид, тэр дундаа ерөнхийлөгчтэй нь ярилцаж байна.
-
2018 оны 3 сарын 25
Баасан гарагт Францын өмнөд хэсгийн Требес хотын супермаркетад зэвсэгт этгээд олон хүнийг барьцаалсан билээ. Барьцаалагч нь Морокод төрсөн Францын иргэн 25 настай Редуан Лакдим гэгч байсныг албаныхан олж тогтоосон юм.
-
2018 оны 3 сарын 25
Өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд БНХАУ-ын Бээжин хотын Ардын их сургуульд Тод үсэг зохиогдсоны 370 жилийн ойг тохиолдуулан Ойрад түүх соёлын эрдэм шинжилгээний хурал болжээ. Хуралд Монгол, ОХУ, Япон, Их Британи, БНХАУ зэрэг 5 орны судлаачид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.
-
2018 оны 3 сарын 25
Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтдэд шагнал гардуулах ёслол Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд болжээ.
-
2018 оны 3 сарын 25
АНУ-ын Нью-Йорк хотод эрүүл мэнд, тэтгэврийн сангаас нэг сая доллар залилсан хэрэг гарчээ.
-
2018 оны 3 сарын 24
Хойд Солонгосын тал ирэх долоо хоногт БНСУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээж авсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлжээ.
-
2018 оны 3 сарын 24
Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ли Мюн Бак Пүрэв гарагийн шөнө баривчлагдаж, Сөүлийн зүүн дүүргийн саатуулах төвд хүргэгдсэн юм.
Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 11 тэрбум воны ($10.2 сая) авлига авсан гэдгийг эхний ээлжинд илрүүлээд байгаа. Хэрвээ тулгасан хэргүүд нь бүгд батлагдвал 76 настай Ли Мюн Бак 45 хүртэл жилийн хорих ял эдлэх юм.
-
2018 оны 3 сарын 24
Баасан гарагийн өглөө Францын өмнөд хэсгийн Каркассон хотод Мороко гаралтай этгээд цагдаагийн дөрвөн ажилтан руу гал нээсэн байна.
Дараа нь тэр машин хулгайлж зугтахдаа жолоочийг нь буудаж хөнөөжээ. Улмаар зүүн зүгт 8 км зайтай орших Требес хотын супермаркетыг эзлэн олон хүнийг барьцаалсан юм.
-
2018 оны 3 сарын 24
Хятадын Google гэгддэг интернэт хайлтын Байду компани Бээжин хотод жолоочгүй автомашин турших зөвшөөрлийг өчигдөр авсан тухай Ройтерс мэдээллээ.
Хэдийгээр саяхан АНУ-д жолоочгүй машин явган хүний аминд хүрсэн анхны хэрэг гарсан ч Хятадын эрх баригчид энэ шинэ салбарт хүчтэй өрсөлдөх хүсэлтэй байгаа нь харагдаж байна.
-
2018 оны 3 сарын 24
Европын 20 орчим улс ОХУ-ын дипломатуудыг эх онроосоо албадан гаргахаар бэлтгэж эхэлжээ. Тэд “Москвагийн тагнуулын сүлжээ”-нээс сэргийлэх нэрийн дор ийнхүү нэгдэж байгаа аж. Их Британи улс тагнуулч асан С.Скррипалийг хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутгаж, дипломатуудыг гаргахаа зарласан.
-
2018 оны 3 сарын 23
Өмнөд Солонгосын нийслэл хотын захиргаа оффисын ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүйн тулд долоо хоногийн Баасан гарагт бүрт компьютеруудыг хүчээр унтрааж байх санаачилга гаргажээ.
-
2018 оны 3 сарын 23
Дэлхийн таван тэрбум гаруй хүн 2050 он гэхэд усны хомсдолтой тулгарна. Голчлон уур амьсгалын өөрчлөлт, усны эрэлтийн нэмэгдэл, усны эх сурвалжийн бохирдол, дэлхийн усны байдал зэрэг нь үүний гол шалтгаан байх юм хэмээн НҮБ-ын шинэ илтгэлд өгүүлжээ
-
2018 оны 3 сарын 23
Дээрхийн гэгээн Далай лам нас өндөр болж, нэлээн ядарсан тул гадаад орнууд дахь айлчлалаа багасгахаар болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Далай лам энэ жил 82 нас сүүдэр зооглож байгаа аж.
-
2018 оны 3 сарын 23
Одоогоос 15 жилийн өмнө Чилийн Атакамагийн цөлийн хаягдсан уурхайн орчмоос 15 см урттай хүн дүрстэй амьтны хатсан цогцос олдож байв.
-
2018 оны 3 сарын 23
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, генерал Х.Р.Макмастер ажлаа өгч байгааг өчигдөр Цагаан ордноос мэдээллээ.
Түүнийг Жорж Бушийн засаг захиргаанд ажиллаж байсан, дайнч үзэл бодолтойгоороо алдартай Жон Болтон залгамжилж байна.
-
2018 оны 3 сарын 22
Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого” гэгчийг хэрэгжүүлэх болсон. Батлан хамгаалах бие бүрэлдэхүүнээ социализмын үеийнхээс бараг хоёр дахин цомхотгосон хэрнээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж, дотоодын компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлдэггүй хэрнээ гадаадуудад найр тавьж байгаагийн шалтгаан нь чухамхүү энэ гуравдагч хөршийн бодлоготой холбоотой гэдгийг монгол хүн бүр ухаарч ойлгодог.
-
2018 оны 3 сарын 22
Их Британийн эрх баригчид Солсбери хотод Оросын тагнуулын нууц албаны ажилтан асан Сергей Скрипалийг учир битүүлэг байдлаар хордуулсан явдлын хариуд улсынхаа нутаг дэвсгэрээс Оросын нэр бүхий 23 дипломатчийг гаргах шийдвэр гаргасан юм. Оросын нууц албаны ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг Лондон, Москвагийн хооронд дипломат дайн дэгдээсэн байна.
-
2018 оны 3 сарын 22
Ши Жиньпиний хувьд Хятадын Ерөнхийлөгч болсны дараагаар өмнөө тавьсан томоохон зорилго нь авлигыг устгах дайралт байсан юм. Түүний энэ компани одоо өргөжин тэлж, сая сая хүний хүчээр авлигын эсрэг шинэ агентлаг болох алхмыг бүрдүүлжээ.
-
2018 оны 3 сарын 22
Өөрөөр хэлбэл 2014 он хүртэл Фэйсбүүк платформд зориулж бүтээсэн аппликэшн ашиглан хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж болдог байжээ. Харин 2014 оноос Фэйсбүүкийн шинэ бодлого хэрэгжиж, аппликэшн хөгжүүлэгчдийн хувийн мэдээлэлд хандах эрхийг эрс хязгаарлах болсон байна.
-
2018 оны 3 сарын 21
Мьянмарын Ерөнхийлөгч Хтин Киау огцрох өргөдлөө өгчээ. Улс төрийн хувьд ямар ч асуудал байгаагүй боловч эрүүл мэнд нь огцом доройтох болсон тул ийм алхам хийсэн гэж түүний ажлын албанаас мэдээлсэн байна. Тэрээр энэ жил 71 настай юм.