Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сараас хойш 2020 оны зургадугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 83.0 мянган хүн халдвар авснаас 94.3 хувийг нь бүрэн эмчилжээ.
Өнөөдрийн байдлаар тус улсад халдвар авсан 70 өвчтөн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нэг өдөрт шинээр бүртгэгдэж буй тохиолдол 2-3 болж эрс буураад байна. Зарим улс орнуудын зүгээс тус улсыг халдварын тархалтаа нуун дарагдуулж байна гэх хар бий.
Тэгвэл энэ талаар Хятадын Инженерийн академийн академич, Гуанжугийн анагаах ухааны их сургуулийн амьсгалын замын тэнхмийн профессор Жүн Наньшань “Олон нийтийн эрүүл мэндийн хүчирхэг системийг эмхлэн байгуулж, ард түмний эрүүл мэндийг баталгаажуулах” сэдвийн хүрээнд хийсэн эрдэмтдийн уулзалтын үеэр “Хятад улс тахлын байдлыг нуун дарагдуулаагүй, бид бодит үйл ажиллагаагаар үүнийг баталсан юм” гэж онцолсон юм.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)