Дэлхий нийтээр халдварын 106.5 мянган тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 5.8 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 2.5 сая, эмчлүүлж буй хүний тоо 2.9 саяд хүрч байна.
Халдвар шинээр нэмэгдэж буй тохиолдлын тоогоор Бразил улс тэргүүлж эхэллээ. Тодруулбал, нэг хоногийн дотор Бразилд шинээр 22.3 мянган тохиолдол нэмэгджээ. Мөн АНУ-д 20.5 мянга, ОХУ-д 8.3 мянга, Энэтхэгт 7.3 мянга, Перуд 6.1 мянган тохиолдол нэмэгджээ.
Хөрш орнуудын хувьд Хятад улсад нэг, Японд 28, Өмнөд Солонгост 40, Казахстанд 335 тохиолдол бүртгэгджээ.