Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын 116.3 мянган тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 5.9 саяд хүрлээ. Шинээр нэмэгдэж буй халдварын тохиолдол сүүлийн гурав хоногийн туршид 100 мянгаас дээш гарч байна.
Халдварын шинэ тохиолдлоор тэргүүлж буй улс тухайлбал, Бразил улсад 24.1 мянга, АНУ-д 22.6 мянга, ОХУ-д 8.4 мянга, Энэтхэгт 7.3 мянга, Перуд 5.9 мянган тохиолдол шинээр нэмэгдлээ.
Хөрш орнууд болон иргэд олноор зорчиж буй Хятад улсад хоёр, Японд 32, Өмнөд Солонгост 79, Казахстанд 272 тохиолдол шинээр бүртгэгджээ. Хэрэв Казахстан улсад халдварын тархалтаа намжааж чадахгүй бол ердөө долоо хоногийн дараа гэхэд нийт халдварын тохиолдлын тоогоор Өмнөд Солонгос улсыг гүйцэж түрүүлэх хандлагатай байна.