АНУ-ын Кеннидийн нэрэмжит сансрын буудлаас өнгөрсөн бямба гарагт Dragon Crew нэртэй сансрын хөлөг хөөрч, Олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ.
Уг хөлгийн урт нь 6.1 метр, диамтр нь 3.7 метр. Сансарт хөөрөх үедээ зургаан тн хүртэл ачааг авч явах боломжтой бөгөөд хамгийн дээд тал нь долоо хүртэлх сансрын нисгэгчийг тээвэрлэх боломжтой юм байна.
АНУ-ын Space X Dragon Crew сансрын хөлөг нь дахин ашиглах зориулалттай учир дараагийн нислэгт бэлтгэхийн өмнө хөлгийн бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгах, засварлах зэргээр нилээд хэдэн сарын зайтай нислэг үйлдэх аж.