Суурьшлын асуудал, ус хангамж, ариутгалын яаманд авлигын 139 тохиолдол гарсныг сайд Линдивэ Сисулу өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Тус яамны хэд хэдэн газрын хийсэн сэжигтэй зарлагын улмаас зургаан тэрбум ранд-ын хөрөнгө алдсаныг Ерөнхий аудиторын шалгалтаар тогтоосон байна.
Буруутай этгээдийг ажлаас чөлөөлнө хэмээн Сисулу мэдэгдсэн ба түүний баг тус яаман дахь авлигын асуудалтай тэмцэж буй юм. “Бидний хүсэж буй хэмжээнд ажиллахын тулд буруугуй нэгний ажлыг нь хийлгэж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулж цэвэрлэх шаардлагатай” хэмээн тэрээр мэдэгдсэн ба хяналт шалгалтын дагуу 139 албан тушаалтан буруутай нь тогтоогдсон байна. “Эдгээр сэжигтэй үйл ажиллагаанд буруутайд тооцогдсон этгээдүүдээс заримынх нь хэргийг шалгах, заримыг нь ажлаас халах, цалингүй гурван сарын хугацаатай ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан, харин зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн Ерөнхий захирал Скуэр Махлангу мэдэгдэв.
Сэтгэгдэл (1)