Дэлхий даяар 230,000 гаруй эрүүл мэндийн салбарын ажилтнууд коронавирусын халдвар авч үүний 600 орчим сувилагч нь нас барсан гэх судалгаа гарсан талаар Олон улсын сувилагчдын зөвлөлөөс мэдэгдлээ.
Уг зөвлөлд дэлхийн 130 гаруй улсын 20 сая сувилагч гишүүнээр бүртгүүлсэн байдаг. Коронавирусын тархалт эхэлсний дараа үеэс өнөөг хүртэлх үеийн тоон мэдээг цуглуулан системчилсэн судалгаа гаргахад ийм үр дүнтэй угтсан нь засгийн газрууд эрүүл мэндийн салбар тэр дундаа ажилтнуудынхаа амь нас, эрүүл аюулгүй байдалд анхаарал бага хандуулж байна хэмээн шүүмжилжээ.