CОVID-19-ийн улмаас ОХУ-ын эдийн засагт тулгарсан хүндрэлийг 18 сарын хугацаанд даван туулах гурван үе шат бүхий Засгийн газрын төлөвлөгөөг Ерөнхийлөгч В.Путин дэмжжээ.
Тухайлбал, энэ оны гуравдугаар улиралд багтаан эдийн засгийг тогтворжуулах, 2021 оны хоёрдугаар улиралд багтаан эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, 2021 оны гурваас дөрөвдүгээр улиралд цаашдын тогтвортой өсөлтөд хүрэхээр төлөвлөжээ.
ОХУ-ын эдийн засаг 2019 онд 1.3 хувиар өссөн бол халдварын тархалтын улмаас энэ оны эцэст эдийн засаг нь 4-6 хувиар саарна гэж ОХУ-ын Төвбанк тооцоолжээ.
Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оны эцэст эдийн засгийн өсөлтийг 2.5 хувьд хүргэж, ажилгүйдлийн түвшинг таван хувьд хүргэн бууруулахаар тооцсон юм байна.