БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчийг 19 хоногийн дотор COVID-19 халдварын шинжилгээнд хамруулжээ. Тус хотод тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 01 хүртэл 9.899.828 хүнд шинжилгээ хийсэн байна.
“Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушун "Ухань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй байна. Харин халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарласан" гэлээ.
Мөн халдвар илэрсэн хүмүүстэй ойр хавьталтай 1174 хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэднийг мөн адил тусгаарлажээ. Уханьд олон нийтийг шинжилгээнд хамруулснаар оршин суугчдын “Сэтгэлзүйн хөл хориог” арилгаж, хотыг аюулгүй болсон гэдгийг батлан харууллаа гэж хотын эрх баригчид мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Энэхүү компанит ажлын үеэр Уханий өдөрт шинжилгээ авах хүчин чадал 300 мянгаас нэг сая гаруйд хүрч нэмэгдсэн. Хот тус үйл ажиллагаанд 900 сая юань буюу 126 сая ам.долларыг зарцуулжээ. Оршин суугчдын хувьд сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгсөн байна.
CCTV.COM