Цагдаагийн хоёр туслах руу буудсан этгээдийн талаарх мэдээллийг өгсөн хүнийг 100 мянган доллараар шагнахаа Америкийн эрх баригчид мэдэгдлээ. Үл таних, өнгөт арьст этгээд хэв журам сахиулагчийн гар бууг булаан авч тэднийг хүндээр шархдуулсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, цагдаагийн хоёр туслах амьсгал хураавал халдлага үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноохыг уриалжээ. Шархадсан 31 настай эмэгтэй, 24 настай эрэгтэй нар 14 сарын өмнө Цагдаагийн академи төгсчээ. Тэд шархадсан байхдаа радио холбоогоор халдлагад өртсөнөө мэдээллэж амжсан байна.