-
2015 оны 10 сарын 16
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар багш нарын сурагчдаас мөнгө татах асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
-
2015 оны 10 сарын 16
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”АН-ынхан нойроо дийл” гэж эгдүүцлээ илэрхийлсэн бол УИХ-дахь сөрөг хүчний удирдагч С.Бямбацогт ”Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой. Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан. Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна. Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий” гэсэн юм.
-
2015 оны 10 сарын 16
Цагдаагийн албан хаагчидтай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Дорнод Замын цагдаа” гэх цахим хуудсанд нэгэн цагдаа Монгол төрийн цагдаагийн хятад бичигтэй хантааз, өмсөн зургаа авахуулжээ. Эл зургийнхаа тайлбарт “ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДАД ОЛГОСОН ИЖ БҮРЭН АГСАМЖ” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилгаар ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, улмаар тус улсын удирдлагууд гарын бэлэг болгож ийн хятад бичигтэй өмсгөл дурсгасан нь энэ аж.
Ингээд бодит мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн албан хаагчийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Монголын төрийн цагдааг доромжиллоо гэж иргэд харж байна. Энэ яг ямар учиртай хувцас юм бэ. Үнэхээр цагдаагийн албан хаагчдад ийм хангамж олгоо юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас Дорнод аймгийн цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрдэл хувцас өгсөн. Уг хувцсыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болох стандартад шаардлага хангах эсэхийг тодруулах ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна. Болно гэвэл хэрэглээд явна гэсэн үг.
-Тэгэхээр хятад бичигтэй цагдаагийн хувцас хэрэглэж болзошгүй гэсэн үг үү?
-Үгүй. Огт тийм зүйл болохгүй.
-Тэгээд юуг хэрэглэх эсэхийг шийдэх гээд байгаа юм бэ?
-Хантаазны асуудал яригдаагүй. Цагдаагийн агсамж буюу гав, бороохой, гар чийдэн гэх мэт агсамжийг хэрэглэж болох эсэхийг шийднэ.
-Тэгвэл хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн зураг ямар учиртай юм бэ?
-Энэ бол цагдаагийн байгууллагатай холбоотой биш хувь хүнтэй холбоотой асуудал. Тухайн хувь хүнтэй холбоотой асуудалд Дорнод аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт хийж, албан үүрэгтээ хайнга хандсан. Цагдаагийн байгууллагад сөргөөр нөлөөлөх мэдээллийг өөрийн фэйсбүүктэй дур мэдэн байрлуулсан гэж арга хэмжээ авагдаад явж байна.
-Яг ямар арга хэмжээ авагдсан бэ?
-Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авагдаж байна.
-Зураг нийтэлсэн иргэн цагдаагийн албан хаагч биз дээ?
-Тийм. Дорнод аймгийн замын цагдаагийн газрын алба хаагч. Өөрөө дур мэдэн хятад бичигтэй хантааз өмсөн зургаа авахуулж нийтэлсэн байна лээ.
-
2015 оны 10 сарын 16
Халхгол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж, нутгийн иргэдийн хамт тэмцэл өрнүүлж буй. Энэ хүрээнд өмгөөлөгч Г.Батбаяр ХХАА-н сайд Р.Бурмааг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт өнгөрсөн сарын 30-ны өдөр дуудаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Р.Бурмаа сайд халз мэтгэлцэх бус хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаярт урилга илгээжээ. Тодруулбал өнөөдөр 14 цагт Төрийн ордоны “Б” танхимд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААЯ хамтран зохион байгуулж буй “Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн гол чөлөөт бүсийн талаарх” уулзалт ярилцлагад урьжээ.
-
2015 оны 10 сарын 16
Одоо Монголын Засгийн газар үүрэггүй. Цэвэр “Рио Тинто”-гийн үүрэг л үлдсэн. Тэд үүргээ гүйцэтгээд хурдан далд уурхайгаа ажилд оруулах хэрэгтэй. Өртөг нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Үүнээс болж манай ногдол ашиг авах хугацаа дахиад 10 гаруй жилээр хойшилж байгаа.
-
2015 оны 10 сарын 16
Иргэн Б.Цогтгэрэл Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэрбээр “Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзэж байна. Энэ хооронд дээрх хуулийг огт хэрэгжүүлдэггүй, хэрэглэдэггүй компани болон дарга нар байна. Тиймээс эдгээр хүнийг олонд илчилж, АТГ-т нэрсийг нь хүргүүлж байна” гэсэн юм.
Энэ үеэр Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодруулав.
-Шилэн данас хөтөлдөггүй албан тушаалтны нэрсийг зарлаж болох уу?
-МУ-ын Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу иргэний хяналт гэдэг үүргээ бид биелүүлж нэр дурдсан 7 хүнийг АТГ болон Аудитын газарт шалгуулахаар өгч байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. МУ-ын Ерөнхий сайдын зардлын шилэн данс МУ-ын Засгийн газрын Нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Түүнчлэн н.Даваасүрэн захиралтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Пүрэвбаатар даргатай УБТЗ-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай “Монголросцветмет” компани, Д.Батжавхлан захиралтай Дарханын төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНТ мөн шилэн дансаа хөтлөөгүй байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ шилэн дансны сайт дээр орлого зарлагынхаа тэмдэглэгээг хийх ёстой. Гэтэл огтоос хийгээгүй нь илэрлээ. Хууль хэрэгжээд 10 сар болсон байна. Энэ хугацаанд эл хүмүүс шилэн данс хөтлөхгүй байна. Тийм учраас эхний ээлжинд бид холбогдох хууль хяналтын байгууллага болох АТГ-т шалгуулахаар өгч байгаа юм.
-Хэрэв цаашид ч хөтлөхгүй байвал таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Шилэн дансны гүйлгээрээ их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийсэн ноцтой асуудлыг дэлгэхээр баримтыг цуглуулж мөн холбогдох байгууллагад нь өгнө. Төсвийн мөнгийг зориудаар бусаар зарцуулсан, ашигласан. Мөн улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлүүдийг дараагийн ээлжинд гаргах болно. Тухайлбал, 200 орчим тэрбумын сэжиг бүхий гүйлгээ, мөн улсын хөрөнгийг үргүй зүйлд зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн гэх материалыг цуглуулсан байгаа. Бид нарт одоогийн байдлаар бичгийн цаасан дээр жагсаагаад бичихэд 83 хуудас материал болж байна.
- See more at: http://www.unen.mn/content/54880.shtml#sthash.q4CcOfbl.dpuf
-
2015 оны 10 сарын 16
Хэсэг иргэд хогийн уутнаас нярай хүүхэд олж байгаа бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
-
2015 оны 10 сарын 16
Дэд дарга нар даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй.
-
2015 оны 10 сарын 16
“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д 10 сарын 23-нд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Баяр агентлаг” ХХК болон Голомт банк хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр Монголын анхны дижитал контентийн компани “Монгол контент”, онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллаж, онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, ухаалаг кассын систем Egulen pos, хүргэлтийн үйлчилгээний “KGB tegbe”, програм хангамжийн “Астериск Техноложис” ХХК арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд “Интернэт худалдааны эко систем”-ийг бүрдүүлэгч үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарынхан түлхүү оролцож байгаа нь цаг үеэ олсоныг илтгэж байна.
Та www.ecommerceub.com вэбсайтад орж дэлгэрэнгүй мэдээлэл авч арга хэмжээнд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ бүртгэлийн талаар мэдээлэл авах бол 88092225, 88112845 утсаар холбогдоно уу гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11186#sthash.TlCt1joY.dpuf
-
2015 оны 10 сарын 16
Санал хүсэлтийн дийлэнх хувийг нийслэл хотын нийтийн тээвэр болон орон сууцны дулаан хангамжийн доголдол, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны талаарх шүүмжлэл эзэлж байна.
Бага ангийн хүүхдүүдийн мэдлэг чадварыг дүгнэх хэлбэр нь агуулгын хувьд өөрчлөгдөхгүй, хүүхдийн дэвтэрт таван хошуу, гурвалжин, дөрвөлжин тэмдэглэгээ хийж байна гэсэн иргэний саналд:
-БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журамд 1-3 дугаар ангийн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг үгэн үнэлгээгээр үнэлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг маш сайн хангалттай, сайжирч байгаа, анхаарах шаардлагатай гэж үнэлж байгаа бол 4-5 дугаар ангид мэдлэг, чадварын ахиц, амжилтын гүйцэтгэлийг хувиар тооцож онц, сайн, хангалттай, дунджаас доогуур, дэмжлэг хэрэгтэй, хангалтгүй гэсэн үгэн үнэлгээгээр үнэлэхээр журамласан. Иймээс багш, суралцагчдын дэвтэрт хүүхдийн ахиц амжилтыг урамшуулан үнэлж тодорхой тэмдэглэгээ хийж байгаа гэсэн хариултыг БСШУЯ-ны мэргэжилтэн өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11184#sthash.HYPHUTua.dpuf
-
2015 оны 10 сарын 16
Зам засварын компаниудын маргаанаас үүдэж иргэд хохирсоор байна. Тодруулбал, Долоон буудал-Чингэлтэйн шинэ эцэс чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон.
-
2015 оны 10 сарын 16
Тус зөвлөлийн аравдугаар сарын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт”, Татварын эрх зүйн орчны шинэчлэлийн боловсруулсан Татварын багц хуулийн төслүүдийн талаар танилцуулж санал солилцлоо. Тус хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож зүүн аймгуудад бизнесийн чиглэлээр гарч буй санал санаачилга, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр үе шаттай сургалт явуулж байна. Эхний шатны сургалтанд 12 мянган хувь хүн, хуулийн этгээд, бизнесийн төлөөлөл хамрагдсан байна.
Татварын эрх зүйн орчин, тайлангийн системд өмнө нь 3 удаа өөрчлөлт хийсэн. 2007 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр хэд хэдэн чиглэлээр тус хуульд өөрчлөлт хийхээр төлөвлөж буй талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан ярилаа.Үүнд татварын тайланг цахимжуулах, торгуулийн арга хэмжээ, хүү алданги, өндөр байсныг бууруулах, Эдийн засгийн гэмт хэргийн зүйлчлэлээс татвартай холбоотой хэсгийг салгах, цагдаагийн байгууллагад дүгнэлт бичиж өгдгийг болиулах, хяналт шалгалтыг багасгах, татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хөндөж байгааг тэрээр танилцууллаа.
Эдийн засгийн зөвлөлийн гишүүд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зүтгэл гаргаж батлуулсан Ерөнхий сайдад талархлаа ирэлхийлж байлаа. Мөн зарим асуудлыг тодруулж саналаа хуваалцлаа. Үүнд
Эхлэн шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүсээс эхний гурван жилд татвар авалгүй бойжилтыг нь хангаж өгье. Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар хийж хэрэгжүүлж, амьдралд үр дүнгээ өгч байгаа сайн сайхан ажлуудыг сурталчилж бие биедээ эерэг мэдээлэл өгч байя, НӨАТ-ыг худалдааны татвараар солих нь зөв гэх зэрэг саналыг тавьж байлаа.
“Харилцагчдын дансны нууцлалыг баталгаажуулахад анхаарч зөвхөн тухайн хүнээс зөвшөөрөл авсан тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгдөг байя”, “Харилцагчийн хадгаламжийн орлогоос татвар авах журмыг хойшлуулж өгөөч”, “Банкуудын хадгаламж сүүлийн үед эрс муудаж байгаа ба хэрэв хүүнээс орлого авбал хадгаламжаа татах нөхцөл байдал ч үүсч мэдэхээр байна” зэрэг саналыг Банкны холбооныхон хэллээ.
“Бүх аж ахуйн нэгжийг индексжүүлээд орлого зарлагын үйлчилгээр бүртгэлжүүлээд явбал татварын тайланг үнэн зөв гаргаж болно”, “Улсын орлого, зарлага ямар байгааг нэгдсэн системд бүрдүүлбэл ямар вэ”. “Том компаниудын татвар төлөх дээд хэмжээг тогтоож өгье”, “Сүүлийн үед томоохон төсөлд хөрөнгө оруулах эрсдэлтэй болсон тул томоохон төслүүд болон орон нутгийн татварын бодлогыг салгаж өгвөл зүгээр байна” зэрэг саналыг тавьж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нараас мэдээлэл авлаа.
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл нь сардаа нэг удаа хуралдаж цаг үеийн асуудал бодлого шийдвэрийн талаар санал солилцдог. Эдийн засгийн зөвлөлийг мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Эдийн засгийн үндэсний хорооны ажлын алба байгуулсан. Дэлхийн банк, Олон улсын банк санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнээр багийг бүрдүүлсэн гэж Ерөнхий сайд энэ үеэр танилцууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11185#sthash.ZwhYR7YZ.dpuf
-
2015 оны 10 сарын 16
Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбатыг албан тушаалаасаа буумагц авлигын хэргээр шалгаж эхэлжээ. Одоогоор түүнийг Дарханд саатуулаад байгаа гэнэ.
АТГ-аас гарсан ажлын хэсэг өчигдрөөс эхлэн тус аймагт ажиллаж байгаа бөгөөд зөвхөн С.Насанбатыг шалгахаас гадна хамт ажиллаж байсан хүмүүсийг нь байцааж байгаа сурагтай. Засаг дарга асан С.Насанбатыг албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн хоригдон шалгагдаж буй С.Насанбат өмнө нь хууль бус томилгоо явуулсан, нийслэлээс дарга нар томилсон, төсвийн хөрөнгөөр байр худалдаж авсан гэх асуудлууд хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан.
Мөн тэрбээр өмнө нь алтны компанитай байсан. Уг компанийнхаа татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй, мөн компаниа ажиллуулж байхдаа их хэмжээний авлига өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр байцаагдаж байгаа аж.
Түүнчлэн замын тендер будилаантуулсан ч гэсэн асуудал үүсээд байгаа гэнэ. Ямартай ч С.Насанбат буруутай нь тогтоогдвол авлига, албан тушаалын хэрэгт 10-20 жилийн ял ногдуулдаг юм байна.
-
2015 оны 10 сарын 16
“Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн хэсэг болж, улс орноо сурталчлах боломж олдсонд мисс бүсгүй баяртай байгаа аж.
-
2015 оны 10 сарын 16
АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт удахгүй ээлжит тулаанаа хийнэ. Тулааны өмнө жиндээ хүрэхийн тулд тэрбээр нэлээд жин хасч байгаа аж. Энэ талаараа гавьяат тамирчин “Би гурван өдөрт найман кг хаслаа. Одоо 10 цаг гүйчихвэл жингээ үзүүллээ” гэж цахим хуудастаа бичжээ. Түүний ингэж бичсэний дараа фэйсбүүкийн найзууд нь богинохон хугацаанд хэрхэн найман кг хассаныг нь сонирхож асууж байсан юм. Гэвч тэрбээр хэрхэн жин хассан талаараа хариу бичсэнгүй.
-
2015 оны 10 сарын 16
Францын порно жүжигчин Никита Беллуччи түүний ажил, мэргэжлийн талаар Transavia агаарын тээврийн компани хошин жиргээ хийснийг доромжлолд тооцжээ. Том хүний киноны од бүсгүй нислэг нь саатаж байсан тул бухимдлаа илэрхийлж, хэзээ нисэхээ тодруулахаар тэдэнтэй холбогджээ. Бүсгүй өөрийн твиттер хуудсан дээр “Та нар ТО3743 нислэг хэзээ үйлдэгдэхийг хэлж болохсон болов уу? Нислэг дөрвөн ч удаа хойшлогдлоо” хэмээн бичжээ.
Тэгтэл нислэгийн компанийн төлөөлөгчид франц бүсгүйн асуултад түүний мэргэжил дээр дөрөөлсөн хариултыг өгсөн байна. “Онгоц 14:30-д хөөрнө. Харин таны хувьд бол бид аль болох удаан саатаасай хэмээн хүсэж байна. Өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүсье” гэж тэд бичсэн аж.
Ийм давхар утгатай хариу сонссон жүжигчин бүсгүй тээвэрлэгч компанийн хаягаар бухимдсан жиргээ явуулаад цаашид тус компанийн үйлчилгээг авахгүй гэдгээ өгүүлжээ. Бүсгүйг дагагчид түүнийг дэмжсэн бөгөөд дээрх компанийг дэлхийн хамгийн муу агаарын тээврийн компани гэж нэрлэсэн байна.
Хожим нь тус компанийн менежер залуу жиргээ хийснийхээ төлөө уучлал хүсчээ. “Би зүгээр л таны сэтгэл санааг өргөхийг хүссэн юм. Надад тун харамсалтай байна” хэмээн тэрбээр бичжээ.
-
2015 оны 10 сарын 16
Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий байгууллагын хувьд мэдэгдэл гаргажээ. Тодруулбал Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг илт бууруулахаар тусгасантай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг үндэслэн Шүүхийн тухай өмнө хүлээх хариуцлага, ёс зүйг өндөржүүлж, Монгол Улсад хуулийн засаглалыг багц хуулиар шүүхийн бие даасан, шүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэн хамгаалж, ялангуяа шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан цогц зохицуулалтыг хийсэн билээ. Үүний үр дүнд улсын нэгдсэн төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд 0.33-аас 0.85 хувь болж өссөн байна. 2014 оны төсвийн тухай хуулиар шүүгчдийн цалингийн санг нэмэгдүүлсэн нь тэдний нийгмийн тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Гэтэл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг эрс бууруулах, түүний дотроос шүүгчдийн цалинг 60 орчим хувиар багасгах, шүүхийн төсвийн болон шүүгчдийн цалин хөлстэй холбоотой хууль зүйн хувьд хамгаалсан зохицуулалтуудыг хүчингүй болгохоор заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, Үндсэн хуулийн зөрчилд хамаарахаар байна. Иймд Улсын Их Хурал шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа болсон шүүгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг хангаж, Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардаж байна.” хэмээжээ.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
-
2015 оны 10 сарын 16
Г.Шийлэгдамба: Д.Нямхүү хоёр удаа сануулах арга хэмжээ авч байсан
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.
Тус яамны зүгээс харъяа байгууллагуудын эхний хагас жилийн ажлын үр дүнг авч хэлэлцэхэд ГССҮТ, ХӨСҮТ хоёр хангалтгүй ажилласан байна.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодруулахад “ХӨСҮТ-ийн дарга Эрүүл, мэнд, спортын сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Эхний хагас жилийн байдлаар харьяа байгууллагуудтай хийсэн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Сайдын зөвлөлийн хуралдаанд авч хэлэлцсэн байгаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн. Үүнээс өмнө тэрбээр хоёр удаа сануулах арга хэмжээ авч байсан. Гурав дахь арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх буюу үр дүнгийн гэрээ цуцлах байдаг. Тиймээс энэ хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
-
2015 оны 10 сарын 16
Мөн СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн аж.