ЭШЛЭЛ 1
Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн “Монголор” хамтарсан нийгэмлэг 1900 оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал, геологи хайгуулын судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон юм.
ЭШЛЭЛ 2
Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн.
ЭШЛЭЛ 3
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4 дүгээр бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.
ЭШЛЭЛ 4
Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл юм.
ЭШЛЭЛ 5
Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний Баялгийн санг үндэслэн байгуулж, арвижуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно.
ЭШЛЭЛ 6
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт юм.
ЭШЛЭЛ 7
Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна.
ЭШЛЭЛ 8
Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө. Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай.
ЭШЛЭЛ 9
Ирээдүй хойч үедээ 33 хувь, Иргэдийн хуримтлалд 33 хувь, Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна. Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 10
Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе.
Сэтгэгдэл (6)