МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим хамтран “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмыг яруу найраг шимтэн сонирхогч ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зарлажээ.
Энэ жилийн "Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадам "Профессор Д.Галбаатарын нэрэмжит" гэдгээрээ онцлог байна.
Наадамд оролцох бүтээлийг 2025 оны тавдугаар сарын 16-ны 15:00 цаг хүртэл хүлээн авах аж.