УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хэвлэлийнхэн хүлээлттэй хандаж байгаа юм билээ. Сошиал орчны асуудал дээр бид ямар бодлого барих ёстой юм бол. Сайн тал нь иргэдэд мэдээлэл хурдан хүрдэг, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах гээд олон зүйл байна. Сошиал идэвхтэй болсон 10 жилийн хугацаанд монголын нийгэм юу болж байгаа гэдгийг дүгнэх цэгнэх зүйл байгаа болов уу гэж боддог. Нүдэн дээр Шархад руу явж байна, орон шоронд явж байна. Эрэгтэй байсан хүн нүдэн дээр галзуурсаар байгаад эмэгтэй болж байна шүү дээ. Дараагийн 10 жилийг яаж харах юм бэ. Сошиал бол албан бусаар хэвлэлийн хэрэгсэл болсон шүү дээ. Зүгээр явж байгаа хүний нүүрэн дээр утсаа тулгаад л лайв хийгээд л, хүссэн хариултаа авахыг хүсээд л, өөрийгөө хэвлэл мэдээллийн ажилтан гэж ярих гээд байгаа нөхдүүдийг яаж зохицуулах юм бэ. Тролл хаягуудыг яах вэ. Ирээдүйд газар нутаг нь бүтэн байгаа ч биесээ үзэн ядсан 3.5 сая хүн болж хувирах вий. Дурын хүн дурын хаягаа нээж, бусдыг доромжилт, занаж, зүхэж байдаг нийгэм болж байна. Эрх чөлөө байлгүй л яах вэ, нийгэмд үзүүлж байгаа эерг, сөрөг нөлөөг дүгнэдэг байх хэрэгтэй. Арван жилийн дараа аль нам засаг барих нь чухал биш, нийгэм ямар болох нь чухал байна" гэв.
Дээр асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Таны хэлж байгаа зүйлийг энэ хуулиар зохицуулаагүй байгаа" гэж хариуллаа.
Сэтгэгдэл (2)