Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр "Алтан зодог" холбооны цомын төлөөх барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус барилдаанд Монгол улсаас Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар нарыг хүрэлцэн ирж оролцохыг урьж, албан ёсоор урилга илгээсэн байна.
Л.Баяр