УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс Орос, Бельги, Франц улсын хувь нийлүүлсэн Монголын хамтарсан нийгэмлэг 1890-ээд оны үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс геологийн хайгуул судалгаа эрчимжиж 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор симстемтэйгээр ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй. Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар иржээ.
Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн байгалийн баялгийн сан байгуулах алхам хийж 2009 онд Хүний хөгжлийн сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн Хуримтлалын санд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр И Монголиа системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах боломж бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй амжилт" гэв.
Сэтгэгдэл (1)