2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 340 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-14, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсонжолооч 1, явган зорчигч 5. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал, СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)