БАРИМТ 1
2025.04.27-Нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяраар долоо даван түрүүлэв.
БАРИМТ 2
2025.04.06-Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулгаар долоо даван түрүүлэв.
БАРИМТ 3
2025.01.26-Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоожоор найм даван түрүүлэв.
БАРИМТ 4
2024-04-28-Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагваар долоо даван түрүүлэв.
БАРИМТ 5
2024-03-23-Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр 64 бөхийн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатараар зургаа даван түрүүлэв.
БАРИМТ 6
2023-12-07- “Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын харцага Х.Гантулгаар долоо даван түрүүлэв.
БАРИМТ 7
2023-06-10-Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан 208 бөхийн барилдаанд улсын начин Г.Ганжидаар найм даван түрүүлэв.
БАРИМТ 8
2023-03-04-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан У.Батцоожоор найм даван түрүүлэв.
БАРИМТ 9
2022-01-09-“Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд аймгийн арслан/улсын начин/ Х.Оргилболдоор найм даван түрүүлэв.
Сэтгэгдэл (3)