АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай зохисгүй, бүдүүлэг харьцсандаа уучлал гуйх ёстой. Ерөнхий сайдыг зогсоож чадаагүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы үеэр энэ ажлыг зохион байгуулах ёстой. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйгаад зогсохгүй УИХ-ын даргад УИХ нь УИХ шиг Засгийн газар нь Засгийн газар шиг байя гэсэн шаардлагыг тавьж байгаа. АН-ын бүлгээс УИХ-ын танхимд УИХ-ын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг буулгах цаг болсон. Иймээс Ерөнхий сайдын суудлыг доошоо буулгах ёстой. Ерөнхий сайдын мэдээллийн цагийг больж, УИХ-ын асуулгын цаг болгох учиртай. Ерөнхий сайд ямар мэдээллээ өгөхөө мэддэг бус УИХ ямар асуулт асуухаа мэддэг болох шинэ дэг рүү явъя. Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг, бусдыг доромжилж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Худал ярьдаг төрийн албан хаагчийг заалуулдаг болох хэрэгтэй. Үүний дараа УИХ-ын гишүүн ажлаа хэн нэгний айлган сүрдүүлэлт, доромжлолын дор хийхгүй болно. УИХ парламентын мэтгэлцээний танхим болно" гэлээ.
Сэтгэгдэл (1)