Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 25 орчим тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их засвар" /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ -ын ажлыг хийлгэх 24,861,300,000.0 (хорин дөрвөн тэрбум найман зуун жаран нэгэн сая гурван зуун мянга) төгрөгийн тендер зарласан байна.
Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө оруулалт. 2025 онд санхүүжих дүн: 9,944,600,000.0 (есөн тэрбум есөн зуун дөчин дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөг.
Тендер нь дараах багцаас бүрдэх аж. Үүнд,
Багц-1 “ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн барилгын дотор засварын ажил /6-1 блок/” 6,580,600,000.0 (зургаан тэрбум таван зуун наян сая зургаан зуун мянга) төгрөг, 2025 онд санхүүжих дүн: 3,290,300,000.0 (гурван тэрбум хоёр зуун ерэн сая гурван зуун мянга) төгрөг.
Багц-3 “ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын дотор засварын нэмэлт ажил”: 589,200,000.0 (таван зуун наян есөн сая хоёр зуун мянга) төгрөг, 2025 онд санхүүжих дүн: 589,200,000.0 (таван зуун наян есөн сая хоёр зуун мянга) төгрөг.