Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталжээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн журамд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:
- 2+2 хөтөлбөрөөр гадаадад сурсан тохиолдолд зээл олгоно
- 10-аас дээш жил мал малласан хүний нэг хүүхдийг зээлийн сангаар сургана (Хөдөө аж ахуйн, бэлчээрийн чиглэлээр)
- Гадаадад суралцагчдын зээлээ эргэн төлөх хугацаа 20 хүртэлх байхаар тогтооно, сунгаж болно. Гадаадад 3 хүртэлх жил ажиллаад эх орондоо ирж ажиллах боломжтой.
- БЗС-ийн шалгуурт тэнцсэн бол нэг өрхийн хэдэн ч хүүхэд зээлд хамрагдаж болно.