БАРИМТ 1
Түүний жинхэнэ нэрийг Dong Young-bae гэдэг. Тэрбээр 1988 оны тавдугаар сарын 18-нд төрсөн.
БАРИМТ 2
Харин түүний тайзны нэрийг Taeyang гэдэг бөгөөд Солонгосоор орчуулбал Нар гэсэн утгатай аж. Мөн Япон дахь тайзны нэрийг нь Sol гэдэг.
БАРИМТ 3
Тэрбээр jinusean-ы A-yo дууны клипэд тоглосноосоо хойш буюу 12настайдаа YG Entertainment-ын дор бэлтгэгдэж эхэлсэн.
БАРИМТ 4
Ийнхүү 6 жил бэлтгэгдсэний дараагаар 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр дэбютээ хийсэн. Big Bang хамтлагийн бас нэгэн амжилттай соло карьертай гишүүн бол Тэян юм.
БАРИМТ 5
Тэрбээр 2008 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд Rise 2014 нэртэй цомгоороо Billboard World Albums Chart-ыг тэргүүлж, Billboard 200 жагсаалтад 112-р байранд жагсаж, америкийн хөгжмийн зах зээлд асар өндөр амжилт үзүүлж байсан юм.
БАРИМТ 6
Түүгээр ч барахгүй Billboard сэтгүүл түүнийг Маш ховор K-Pop, R-B од хэмээн тодорхойлсон байдаг.
БАРИМТ 7
Түүний хамгийн алдартай соло уран бүтээлүүдийнхээ нэг болох Eyes, nose, lips дуугаа эхнэртээ зориулан бичиж байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 8
Түүний эхнэр бол жүжчигчин Мин Хё Рин юм. Тухайлбал, Тэ Ян 1AM хэмээх дууныхаа клипийг хийхээр яаравчилж байх үед гол дүрд тоглох эмэгтэй дутуу байв. Тэрбээр найзынхаа зөвлөснөөр жүжигчин Мин Хё Ринд санал тавихад жүжигчин бүсгүй уриалгахан хүлээж авчээ. Ийнхүү тэд танилцаж, 2018 оны дөрөвдүгээр сард гэр үл болж, хуримаа хийсэн.
БАРИМТ 9
Тэ Ян 2018 оны гуравдугаар сарын 12-нд цэргийн албанд татагдаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 10-нд халагдсан.
БАРИМТ 10
Тэ Яны дууны ур чадварыг хөгжим шүүмжлэгчид биширч, түүнийг Өмнөд Солонгосын шилдэг гоцлол дуучдын нэг гэж үздэг.
Сэтгэгдэл (1)