БАРИМТ 1
1998 оны нэгдүгээр сарын 01-нд төрсөн.
БАРИМТ 2
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын унаган хүү.
БАРИМТ 3
"Таван Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Өнө Мөнх Хөгжил Констракшн" компанийн нэр дээр барилдаж байна.
БАРИМТ 4
Биеийн өндөр 179 см.
БАРИМТ 5
2017 онд төрөлх сумынхаа наадамд түрүүлж Сумын заан болжээ.
БАРИМТ 6
2022 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баруунбүрэн сумдын наадамд түрүүлж хоёр удаа цолоо баталсан хүчтэн. Тухайн жилээ Сэлэнгэ аймгийн Хүдэр, Зүүнбүрэн сумын наадамд тав давсан. Мөн 2023 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын наадамд тав давжээ.
БАРИМТ 7
Сумын заануудын ээлжит барилдаанд хоёр удаа үзүүр булаасан. Түрүүлж байгаагүй.
БАРИМТ 8
Сумын заануудын барилдааны их шөвөгт таван удаа, дунд шөвөгт гурван удаа шалгарсан байна.
БАРИМТ 9
Тэрбээр Сумын заан цолтой болон залуу бөхчүүд ээлжит барилдаанд нийт 22 удаа шөвгөрсөн амжилтын эзэн. Уг амжилтаараа тэр бүх цаг үеийн хамгийн олон шөвөгтэй хүчтэн болж байна.
БАРИМТ 10
Аймаг, цэргийн цолтны барилдаанд 2021 онд гурав давсан.
БАРИМТ 11
Харин улс аймагт хоёр удаа гурав давж байв. Тэгэхдээ улсын аварга, арслан, заануудыг хаяж байжээ.
БАРИМТ 12
Түүнийг өнөө жил аймгийн цолонд хүрнэ гэж олон хүн харж байгаа.