БАРИМТ 1
Тэрбээр 1987 оны 4-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд мэргэжлийн холимог тулааны (MMA) карьертаа 16 ялалт, 9 ялагдалтай амжилттай тулаанч юм.
БАРИМТ 2
М.Нандин-Эрдэнэ нь боксын олон улсын мастер, кикбоксингийн спортын мастер цолтой бөгөөд таеквондогийн хар бүстэй, каратегаар Азийн аварга, Монгол тулааны улсын аварга тамирчин юм.
БАРИМТ 3
“Их Засаг” олон улсын их сургууль болон Монголын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
БАРИМТ 4
БНСУ-д амьдарч байхдаа холимог тулааны бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд “Road FC” холбоонд тоглож, Хятадын Бао Инцан, Солонгосын Пак Вон-Сик нарыг ялсан. 2024 онд “Road FC”-ийн олон улсын тэмцээнд оролцож, 1 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байв.
БАРИМТ 5
Мэргэжлийн тулааны 19 ялалтын 13 нь хүнд цохилтоор (TKO), 3 нь шүүгчдийн шийдвэрээр (DEC) ялагдсан байна.
БАРИМТ 6
Тэрбээр Ази, Номхон далайн бүсийн чансаагаар нийт тулаанчдын дунд 97-р байранд, хөнгөн жингийн ангилалд 19-р байранд бичигдэж байна. Түүнчлэн БНСУ дахь тулаанчдын дунд 9-р байранд, хөнгөн жингийн ангилалд 4-р байранд жагсаж байна.
БАРИМТ 7
Эх орондоо болох тулаанд М.Нандин-Эрдэнэ NFC холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө КИКБОКСЫН төрлөөр Тайланд Улсын тамирчин Танавит Ликиттэй тулалдана.
БАРИМТ 8
Түүнтэй тулаан хийх Тайланд улсын тамирчин Танавит Ликит хэвлэлд өгсөн ярилцлагадаа би М.Нандин-Эрдэнийг болгож өгөхөөр ирсэн бэлтгэлтэй байгаарай гэжээ.
БАРИМТ 9
“Nomadic Fighting Championship” тулаанд аваргын бүсийн төлөө тулалдахаар холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ энэ сарын 14-нд эх орондоо ирсэн. Тэрбээр өрсөлдөгчийнхөө талаар "Өрсөлдөгч намайг зодох гэж л ирж байгаа. Бүх хүч чадлаа дайчилна"
БАРИМТ 10
Холимог тулаанч М.Нандин-Эрдэнийг хувьд 50 нас хүртлээ тогтмол тулаан хийхийг л мөрөөддөг.