Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоол гаргалаа. Нэгдүгээрт, оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болно. Мөн 10-аас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж эхэлнэ.
Гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгалаа. Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна" гэв.
Сэтгэгдэл (1)