2024 оны наймдугаар сараас эхлэн МҮБХ-ноос бөхчүүдийн амжилтаар чансааны эрэмбэ тогтоож байгаа. Хамгийн анх Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаанаас эхлэн өнгөрсөн ням гарагт болсон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан хүртэл 20 гаруй барилдаан Монгол бөхийн өргөөнд болжээ. Одоогоор Улсын аварга О.Хангай уг эрэмбийг хол тасархай тэргүүлж байгаа бол Улсын заан М.Лхагвагэрэл удаалж байна. Чансаагаараа тогтвортой байгаа бөхөөр Улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг нэрлэж болно. Түүний эрэмбэ гуравдугаар байраас буусангүй.
1. Улсын аварга О.Хангай - 8600 оноо
2. Улсын заан М.Лхагвагэрэл - 7950 оноо
3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун - 7200 оноо
4. Улсын начин Э.Батмагнай - 7100 оноо
5. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр - 7100 оноо
6. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож - 6900 оноо
7. Улсын заан Б.Бат-Өлзий - 6850 оноо
8. Улсын арслан Б.Орхонбаяр - 6700 оноо
9. Улсын арслан Ц.Бямба-Отгон - 6650 оноо
10. Улсын заан Д.Хүдэрбулга - 6050 оноо
11. Улсын начин Д.Амарсайхан - 5800 оноо
12. Улсын начин Б.Түмэндэмбэрэл - 5600 оноо
13. Улсын заан С.Сүхбат - 5450 оноо
14. Улсын харцага Н.Золбоо - 5350 оноо
15. Улсын начин Б.Түвшинтөгс - 5000 оноо
16. Улсын начин Л.Энхсаруул - 5000 оноо
17. Улсын начин Х.Цогтгэрэл - 4650 оноо
18. Аймгийн арслан Ч.Алтангэрэл - 4300 оноо
19. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар - 4150 оноо
20. Аймгийн арслан Е.Көптилек - 4150 оноо
21. Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн - 4050 оноо
22. Аймгийн арслан Ц.Төмөрцоож - 4050 оноо
23. Улсын харцага Б.Цэдэнсодном - 3800 оноо
24. Улсын харцага Г.Бадрах - 3750 оноо
Л.Баяр