Францын порно жүжигчин Никита Беллуччи түүний ажил, мэргэжлийн талаар Transavia агаарын тээврийн компани хошин жиргээ хийснийг доромжлолд тооцжээ. Том хүний киноны од бүсгүй нислэг нь саатаж байсан тул бухимдлаа илэрхийлж, хэзээ нисэхээ тодруулахаар тэдэнтэй холбогджээ. Бүсгүй өөрийн твиттер хуудсан дээр “Та нар ТО3743 нислэг хэзээ үйлдэгдэхийг хэлж болохсон болов уу? Нислэг дөрвөн ч удаа хойшлогдлоо” хэмээн бичжээ.
Тэгтэл нислэгийн компанийн төлөөлөгчид франц бүсгүйн асуултад түүний мэргэжил дээр дөрөөлсөн хариултыг өгсөн байна. “Онгоц 14:30-д хөөрнө. Харин таны хувьд бол бид аль болох удаан саатаасай хэмээн хүсэж байна. Өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүсье” гэж тэд бичсэн аж.
Ийм давхар утгатай хариу сонссон жүжигчин бүсгүй тээвэрлэгч компанийн хаягаар бухимдсан жиргээ явуулаад цаашид тус компанийн үйлчилгээг авахгүй гэдгээ өгүүлжээ. Бүсгүйг дагагчид түүнийг дэмжсэн бөгөөд дээрх компанийг дэлхийн хамгийн муу агаарын тээврийн компани гэж нэрлэсэн байна.
Хожим нь тус компанийн менежер залуу жиргээ хийснийхээ төлөө уучлал хүсчээ. “Би зүгээр л таны сэтгэл санааг өргөхийг хүссэн юм. Надад тун харамсалтай байна” хэмээн тэрбээр бичжээ.