-
2015 оны 10 сарын 16
СБД-ийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд Т.Voltz маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согруулууах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Мөн СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн аж.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэл явах 31-32 километр замд Т.Приус маркийн авто машины жолооч М нь Х.Сонота маркийн Т жолоотой авто машинтай шүргэлцэж 2 машин замын хажуу руу онхолдон Т.Приус маркийн авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын 5 хүн гэмтжээ.
-
2015 оны 10 сарын 16
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлана.
-
2015 оны 10 сарын 16
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 22-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болсон байна.
З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 16
Л.Гансүх нарын шүүхийн тогтоолыг шалтгаангүй олон хоногоор хэтрүүлжээ
“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутгагдаад байгаа Л.Гансүх, Д.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн өнгөрсөн сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног хэлэлцсэн. Шүүхээс Л.Гансүхэд жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Харин шүүгчдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Түүнчлэн тэднээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүхээс шийтгэх, цагаатгах тогтоолыг шүүх хурал болсноос хойш полоо хоногийн дотор бичгээр үйлдэн дараагийн шатан шилжүүлэх ёстой байдаг бол Л.Гансүх нарт хамаарах тогтоолыг шүүх хурал болсноос 22 хоногийн дараа буюу өчигдөр өгсөн байна. Тэгвэл шүүхийн энэхүү тогтоолд шүүх хурал дээр хэлэлцээгүй зарим асуудлыг яллах үндэслэл болгон оруулсан байсан нь өмгөөлөгчдийг давж заалдахад хүргээд байгаа аж.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Орон сууцны корпорацийн талаар хэлэлцэнэ
-
2015 оны 10 сарын 16
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
-
2015 оны 10 сарын 16
Энэ намрын анхны хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 10 сарын 16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.10.16.Баасан гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
3.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
4.”Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.СОДБИЛЭГ танилцуулна.
5.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
6.Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
7.Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайд Г.ШИЙЛЭГДАМБА танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
8.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
10.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
12.Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.
13.Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
14.Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар.
-
2015 оны 10 сарын 16
08:30 цагт: “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” Шангри-Ла зочид буудлын Ёслолын танхимд болно.

БНХАУ-ын Хэбэй мужид болсон циркийн агаарын үзүүлбэрийн тэмцээнд манай циркчид амжилттай оролцоод иржээ.
-
2015 оны 10 сарын 16
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
-
2015 оны 10 сарын 16
43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ
-
2015 оны 10 сарын 16
“Цэвэрхэн улаанбаатар” сэдвийн хүрээнд нийтийн их цэвэрлэгээ хийлээ
-
2015 оны 10 сарын 16
Иоахим Гаук 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан нэгэн аж.
-
2015 оны 10 сарын 16
Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах, сүм дуган, суврага босгох , мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Юу санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих үйлд муу. Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Балжинням, Дашням давхацсан өдөр тул аливаа үйл бүхэн бүтэх сайн.
-
2015 оны 10 сарын 16
2015 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагаас 10 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгийн нутаг, Завханы хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 15
Сайдууд байхгүйгээс чуулганыг хаав
-
2015 оны 10 сарын 15
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв. Тэрээр мэдээлэлдээ “Эрхэм Ерөнхийлөгч, эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа,