Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, тус аймгийн МАН-ын хорооны дарга С.Насанбатыг уржигдар орой АТГ-аас баривчилсан байна. Түүнийг замын тендерийг шалгаруулахдаа бусдаас 50 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн хорьжээ.
Түүнд авлига өгсөн гэх хүн нь С.Насанбат даргад дээрх хэмжээний авлига өгч замын тендерт оролцсон гэж хуулийн байгууллагад мэдүүлжээ.
С.Насанбатыг өнгөрсөн сарын 15-ны өдөр Засаг даргаас нь чөлөөлсөн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа түүнийг хууль бусаар халсан хэмээн заргалдаж яваа юм.
Ямартай ч С.Насанбат буруутай нь тогтоогдвол авлига, албан тушаалын хэрэгт 10-20 жилийн ял ногдуулдаг юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (40)