УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч сайд нар байхгүй гэдэг шалтгаанаар маргаашийг хүртэл хойшлуулав. Засгийн газрын 19 сайдаас тав нь энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн, бусад сайд нар нь ирэх бололцоогүй байсан юм.
Хуралдаанд оролцож байсан гишүүдийн хувьд Ерөнхий сайд, Уул уурхайн сайдаас тодорхой хариулт авах шаардлагатай гэсэн юм.