
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам (АН) Монгол Ардын намын (МАН) Засгийн газарт хамтран ажиллах асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдууланМонгол Улсын Баатар Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Үнэхээр манай нам МАН-ын засагт орж байгаа бол,Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа. Энэ бол эрин зууны урвалт болно!
Ардчилсан намыг нурааж, МАН-ыг 27 болон 28 оны сүйрэлээс нь аврах шинэ МАНАН бий болж байна гэсэн үг.Ардчилсан намын 200000 гаруй гишүүд, тэдний үр хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох болно. Манай намын жирийн гишүүд, намаа аврах Их тулаанд бэлдэх цаг болж дээ.Би лав бэлэн шүү!" хэмээв.
















































