
Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн, дуучин HWASA өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо болох HOT STAGE X K*Pop Masterz 2026 тоглолтод оролцоно. Тэрбээр Crush-ийн хамт Буянт-Ухаа спортын ордонд бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах юм.
HWASA буюу Ан Хе Жин нь өвөрмөц хоолой, тайзны хүчтэй төрх, өөрийнхөөрөө байх үзэл санаагаараа K-pop ертөнцөд танигдсан уран бүтээлч. Түүний бие даасан уран бүтээлүүд поп, R&B, хип-хоп болон соул хөгжмийн өнгө аясыг хослуулдгаараа онцлог. Түүний хамгийн их сонсогддог, үзэгчдийн дунд танигдсан болон тоглолтын тайзнаа амьд дуулахад тохиромжтой 10 дууг онцоллоо.
1. Maria (2020)
2. TWIT (2019)
3. Good Goodbye (2025)
4. I Love My Body (2023)
5. Chili (2023)
6. I'm a B (2021)
7. Don't (2018)
8. Physical (2020)
9. Orbit (2020)
10. So Cute (2026)
Л.Баяр


















































