БАРИМТ 1
Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн 19 настай.
БАРИМТ 2
ЕБС-аа Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор бүрэн дунд сургууль, Зуунмод сумын тавдугаар бүрэн дунд сургуулийг төгссөн.
БАРИМТ 3
Биеийн өндөр 213 см бол биеийн жин 110кг.
БАРИМТ 4
Пүүзний размер 54.
БАРИМТ 5
Тэрбээр сагсан бөмбөгөөр хичээллэхээсээ өмнө волейболын спортоор хичээллэж байсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй.
БАРИМТ 6
Анх 14 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
БАРИМТ 7
Монголоос үлгэр дуурайлал авдаг хүн нь МУГТ Ц.Шаравжамц.
БАРИМТ 8
Анхны амжилт 2022 оны долоодугаар сард “Баянгол” багаас тоглож өсвөрийн зуны лигийн аварга болж байсан.
БАРИМТ 9
2022 оны аравдугаар сараас эхлэн АНУ-ыг зорьж, АНУ-ын “Flyght academy prep basketball” академийн урилгаар очиж суралцан, ур чадвараа хөгжүүлсэн.
БАРИМТ 10
АНУ-аас зорин ирж Монголын U18 өсвөрийн шигшээ багт багт дуудагдан “Зүүн Азийн залуучуудын наадамд” эх орноо төлөөлөн оролцсон.
БАРИМТ 11
Эцэг эхээс гурвуулаа айлын дунд хүү.
БАРИМТ 12
Түүний ах нь софт теннис болон газрын теннисээр хичээллэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан амжилттай спортын хүн боловч хожим загвар өмсөгч болжээ.
БАРИМТ 13
Түүний амьдралын хамгийн том зорилго, мөрөөдөл бол NBА-ын тамирчин болох юм.
БАРИМТ 14
Америк дахь клубтээ Монголын сагсан бөмбөгийн бас нэгэн авьяастнууд болох Ш.Энхийн-Од, Г.Дөлгөөн нартай нэг багт тоглож байсан туршлагатай.
БАРИМТ 15
Эх орондоо ирэхээрээ Хандгайт дахь спорт цогцолборт байрлаж, байгалийн сайхан, цэвэр агаарт бэлтгэл хийх дуртай.
БАРИМТ 16
Монгол сагсанбөмбөгчдөөс олон улсын түвшинд, ялангуяа АНУ-ын ахлах сургууль болон академиудад эртнээс бэлтгэгдэж буй ховорхон өндөр нуруутай тамирчдын нэг юм.
БАРИМТ 17
Чөлөөт цагаараа волейбол тоглож, төгөлдөр хуураар хичээллэдэг байсан ч сагсан бөмбөгөөр хичээллэснээс хойш сагсанбөмбөгтөө бүх цагаа зарцуулдаг болсон.
БАРИМТ 18
Тэрбээр нэг удаа ярилцлагадаа өөрийгөө "Би их азтай хүн. АНУ-ын шилдэг хүчний дасгалжуулагч надад урилга өгч, гэрт нь амьдарч байна. Хүү нь мужийнхаа өсвөр насны аварга нь. Бид хоёр хамт амьдарч, бэлтгэлээ хийдэг" гэжээ.
БАРИМТ 19
С.Ган-Эрдэнэ бол АНУ-ын "NCAA Division I" түвшинд тоглож буй "Монголын шигшээ багийн ирээдүй" болсон төвийн тоглогч билээ. Тэрээр Америкийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох “Notre Dame University”-ийн эрэгтэй сагсан бөмбөгийн багт элсэж, 2026-2027 оны улиралд нэгдүгээр курсийн тамирчнаар тоглож байна.










































