Энэ намрын анхны хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүч үзэн барилдах аж.
Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулах юм байна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийн азтан хоёр үзэгчийг тодруулна гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
Мөн энэ сарын 18-ны 12.00 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болох юм байна.