БНХАУ-ын Хэбэй мужид болсон циркийн агаарын үзүүлбэрийн тэмцээнд манай циркчид амжилттай оролцоод иржээ.
Тус тэмцээнд оролцсон монгол эмэгтэй дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Тэрбээр агаарт гурав эргэж, дөрвөн метрийн өндөр сандал дээр гарсан байна. Энэ талаар Монголын үндэсний циркийн багийнхан "Ийм үзүүлбэрийг эмэгтэй циркчин анх удаа хийсэн нь үнэхээр бахархалтай юм" хэмээжээ.
Монгол циркчид тус тэмцээнд түрүүлэхэд хоёр оноо дутсан байна. Гэвч манай циркчид тэмцээнд хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж, монголчууд нугарахаас гадна агаарын үзүүлбэрүүдийг ч хийж чаддаг гэдгээ харуулжээ.
Энэхүү тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог. Герман, Орос, Мексик, Канад, АНУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жүжигчид оролцдог наадам юм. Тэднээс хамгийн хүчирхэг, чадварлаг нь монголчууд байсныг олон улсын циркийн багийнхан онцолсон байна.
Б.Энхжин