-
2015 оны 10 сарын 15
Улсын Филармони 44 дэх үзвэрийн жилийн нээлтийнхээ хүрээнд Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс үзэгч түмэндээ толилуулах “Сонгодог хөгжим” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төслийн хүрээнд нийт 6 тоглолт тоглогдохоос 10 - р сарын 15 буюу өнөөдөр орой 19.00 цагт Филармонийн тайзнаа Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог хөгжмийн концерт тоглогдох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Г. Свиридовын “Тройка”, “Романс” В.А.Моцартын “Серенада” Д. Шостаковичийн “Романс” А. И. Хачатурян “Сэлэмт бүжиг” М. К. Огинскийн “Полонез” зэрэг алдарт бүтээлүүдийг Морин хуурын чуулгын нийт уран бүтээлчид болон морин хуурч Х. Батзаяа, Б. Уянга, Р. Амарбаяр эвэр бүрээч С. Одсүрэн, төгөлдөр хуурч Э. Намуун, ятга хөгжимчин О. Мөнхтогтох зэрэг гоцлол хөгжимчид Удирдаач Түвшинсайхны удирдлага дор хөгжимдөж дэлхийн суут бүтээлүүдээр та бүхний сонорыг мялаах болно.
-
2015 оны 10 сарын 15
Хүүхдийн найрал дууны төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш болно
-
2015 оны 10 сарын 15
НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн хурал хийх зар тараалаа. Уг хурал 13.00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд болох аж.
-
2015 оны 10 сарын 15
Ам.долларын ханш 2002 төгрөгтэй тэнцэж байна
-
2015 оны 10 сарын 15
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айдасын даваа” гэдэг газар хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УН... улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн автомашин онхолдсон осол гарсан байна.
-
2015 оны 10 сарын 15
Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг 2000 оноос хойших 15 жилээр Ландсат хиймэл дагуулын мэдээн дээр тооцоолох юм.
-
2015 оны 10 сарын 15
Гарал үүслийн гэрчилгээг гаалийн бүрдүүлэлтэд бүрэн тусгана
-
2015 оны 10 сарын 15
Хууль бусаар ашигт малтмал олбордож байсан гурван иргэн уурхайн шороонд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2015 оны 10 сарын 15
Чуулганаар өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг яг одоо хэлэлцэх гэж байна. Байнгын хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан 11 зүйлийг бүгдийг нь чуулганаар хэлэлцүүлж гишүүдээс санал хураах шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй гэсэн шум олон нийтэд тараад байгаа юм. Иргэд ч фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан ”Ингэж болохгүй. Авилгачдыг өршөөх гэж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Тэгвэл Өршөөлийн хуулиар өршөөгдөх боломж нь нээгдэх авилга, хээль хахууль, албан тушаалын хэрэгт холбогдож ял эдэлж байгаа 37 хүн байгаа юм. Эдгээр 37 хүнээс хамгийн өндөр албан тушаалтан нь саяхан магдлангаар суллагдсан Хотын дарга асан Ц.Батбаяр байгаа юм. Мөн Анод банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх болон тус сангийн хэрэгт холбогдох бусад хүмүүс өршөөгдөнө. Бусад нь ямар нэгэн байдлаар дээрх хэрэгт холбогдсон энгийн иргэд байгаа юм.
Ингээд хэрэв хууль тэдний талд зөв эргэвэл ”Өршөөгдөх” 37 хүний нэрсийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
-
2015 оны 10 сарын 15
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08:00 – 20:00 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм.
Хязгаарлалтын бүсээс хасагдсан замууд:
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн;
- Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар,
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэлх замууд;
- ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх замууд;
- Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар;
- Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх Богд уулын арын зам;
- 120 мянгатын уулзвараас Их монголын гудамж Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртлэх замууд;
- Говийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод зам, Гандигийн гудамж замууд;
- Сансарын аюулгүй аюулгүйн тойргоос Доржийн гудамж цайзын уулзвар, Офицеруудын ордон хүртлэх замууд;
- Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, 7-н буудал салдаг уулзвар, 32-н уулзвар хүртлэх замууд;
- Дэнжийн-1000 зам, 6-р бичил хорооллын замууд бүрэн чөлөөлөгдсөн.
Өвлийн цагийн хуваарийн хязгаарлалтын бүс, тогтоосон замууд:
- Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойш Энхтайваны гүүр;
- ШУТИС-ийн МИС-ийн уулзвараас хойш Нарны гүүр;
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн гэрлэн дохиотой уулзвараас Саппарогийн аюулгүй тойрог;
- Саппорогийн аюулгүйн тойргоос 3, 4-р хорооллын эцэс Энэбишийн өргөн чөлөө, Тасганы овооны уулзвар;
- Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Дэнжийн-1000 уулзвар, 32-н уулзвар;
- 32-н уулзвараас Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвар, Их тойруу Дарь-Эхийн уулзвар;
- Дарь-Эхийн уулзвараас Их тойруу, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замын уулзвар;
- Зүүн 4 замын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар;
- Чулуун овооны уулзвараас Нарны зам Нарантуул ОУХТ-ийн уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар;
- Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Нарны зам Дүнжингарав хорооллын уулзвараас дотогш замууд хамаарна.
-
2015 оны 10 сарын 15
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр сүлжээ унагах төхөөрөмж авчирсан байна. Энэ тухай Хүрэлбаатар гишүүн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг нууцаар хэлэлцүүлэх гээд л бэлтгэл хангаад бна. Уг нь нээлттэй хэлэлцэх ёстой
-
2015 оны 10 сарын 15
Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар
-
2015 оны 10 сарын 15
өнөөдрийн байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байгаа аж.
-
2015 оны 10 сарын 15
Зүүн аймгуудаар цастай
-
2015 оны 10 сарын 15
Афганистаны Гильменд мужийн Навзад дүүрэгт өчигдөр 14.20 цагийн орчимд Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид дараалласан халдлага үйлджээ.
-
2015 оны 10 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БатҮүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
-
2015 оны 10 сарын 15
Өршөөлийн хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ
-
2015 оны 10 сарын 15
Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан.
“Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа аж.
-
2015 оны 10 сарын 15
СБД-ийн нутаг Туушин ХХК-ны урд замд Т.Кроун маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Уаргалант тосгоны зам, 361-н гарамын Тэс петролуем ШТС-ын урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай Ц жолоочтой мотоцикльтой мөргөлөж мотоциклийн жолооч 55 настай эрэгтэй Ц гэмтсэн.
-
2015 оны 10 сарын 15
2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 411 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.