Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байдаг.
“Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа аж.
Сэтгэгдэл (1)