БАРИМТ 1
Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн. Домгоор бол Чингис хаан төрөхдөө гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн нь түүнийг аугаа их эзэн хаан болохыг бэлгэдсэн гэдэг.
БАРИМТ 2
Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг. Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.
БАРИМТ 3
Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.
БАРИМТ 4
Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв. Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.
БАРИМТ 5
Чингис хаан барагцаалбал 40 сая хүн хороосноороо цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Энэ нь агаар мандлаас 700 сая тонн нүүрс хүчлийг цэвэрлэснээр дэлхийг сэрүүн уур амьсгалтай болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэсэн үг юм.
БАРИМТ 6
Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.
БАРИМТ 7
Монголчууд үнэндээ дайн тулааныхаа ялалтуудын ихэнхэд нь тоогоор дутуу байжээ. Тэд морин дээр хуурамч хүн суулгах, их тоос босгохын тулд мориныхоо сүүлэнд саваа мод уях гэх мэтчилэн сайтар боловсруулсан арга мэхээр өөрсдийн дайснуудын нүдийг хуурах тал дээр маш сайн зохион байгуулалттай байсан.
БАРИМТ 8
Чингис хааны байлдан дагуулалтын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.
БАРИМТ 9
Түүнд хүн таних онцгой чадвар байсан бөгөөд өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Тайчууд аймагтай дайтах үед тэрээр харвасан суманд өртөх шахжээ. Чингис хаан олзны цэргүүдээс хэн харвасан болохыг нь асуухад нэгэн цэрэг шударгаар өөрийгөө илчилсэн байна. Энэ хүн бол хожим нь түүний итгэлт жанжин болж Зэв хэмээх нэрийг авчээ.
БАРИМТ 10
Монголчуудын хийсэн аян дайн тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11% -ийг бууруулсан. Мөн Ираны газар нутагт маш олон хүмүүсийг алснаар Ираны хүн ам 20-р зууны дунд үе хүртэл Монголын эзэнт гүрнээс өмнөх байсан түвшиндөө дахин хүрч чадаагүй хэмээн эрдэмтэд тэмдэглэдэг.
БАРИМТ 11
1258 онд Монголчууд Багдадыг сүйтгэсэн юм. Түүнээс амьд үлдэгсэд хэлэхдээ, “Тигри голын ус, голруу орсон асар их хэмжээний номоос гарах хар бэх болон алагдсан гүн ухаанчид, эрдэмтдийн цусны улаан өнгөөр урсаж байсан юм” гэжээ.
БАРИМТ 12
Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй, өөрийн улстай эвсэж нэгдэхийг санал болгодог байжээ. Тэрээр 1219 онд Хорезм улстай гэрээ байгуулж “Торгоны зам”-аар худалдаа наймаа хийхээр болсон ч Хорезмийн Шах амлалтаа зөрчиж түүний илгээсэн төлөөлөгчдийг алсан байна. Үүнээс болж тэр цэрэг армиа илгээж Шахын вант улсын хэдэн сая иргэдийг хөнөөж бут ниргэсэн ажээ. Мөн Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордож ганц шөнийн дотор бут цохижээ.
БАРИМТ 13
Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.
БАРИМТ 14
Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.
БАРИМТ 15
Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа. Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөр монгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ.
БАРИМТ 16
Чингис хаан Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” хэмээн тооцогддог. 2003 онд хийгдсэн нэгэн том судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 хувь нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн үг юм.
БАРИМТ 17
Чингис хаан ядуу тарчиг хүмүүс болон лам хуврагуудыг татвараас чөлөөлж, бичиг үсэгт суралцах үйл хэргийг дэмжин, шашны чөлөөт байдлыг бий болгосон бөгөөд маш олон хүмүүсийг олзлохоосоо өмнө өөрийн эзэнт улсад дагаар орохыг уриалдаг байжээ.
БАРИМТ 18
Чингис хаан Дэлхийд анх олон улсын шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Морьтон Монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг бол харилцаа холбооны шуурхай сүлжээ байжээ. Маш өндөр зохион байгуулалттай морин өртөөг байгуулан захидал илгээмжээ хурдан шуурхай өдөрт 300 гаруй замыг туулдаг байв. Мөн тэд үүнийг тагнуулын шугамаар ашигладаг байжээ. Энэхүү өртөөний ачаар гадны түшмэл, худалдаачид Монголын газар нутгаар аюулгүй зорчиж өнгөрдөг байсан гэнэ.
БАРИМТ 19
Тэрээр өөрийнхөө дүр төрхийг хөрөг зурганд үлдээх, хөшөө баримал бүтээх эсвэл зоосонд цутгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Чингис хааныг нас барсны дараа л анх удаа түүний дүр төрх илэрхий болсон юм.
БАРИМТ 20
Гэхдээ олон эх сурвалжид түүний гадаад төрх тодорхой дурдагдаагүй өнгөрчээ. Түүхчид энэ асуудлаар одоо хэр нь зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй ажээ. Гэвч 14-р зуунд Персийн түүхч Rashid al-Din гэгч тодорхойлохдоо “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээсэн байна.
БАРИМТ 21
Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонг голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.
БАРИМТ 22
Эх сурвалжуудад түүнийг 1227 онд мориноос унаж бэртсэний улмаас нас нөгчсөн гэсэн байдаг. Түүний оршуулгад оролцсон хүмүүсийг бүгдийг хөнөөж, оршуулсан газрыг дахин мориор гишгүүлж далдалсан гэдэг бөгөөд түүний шарилыг Бурхан Халдун ууланд нутаглуулсан хэмээн ярьдаг ч өдийг хүртэл тодорхойгүй хэвээр...
БАРИМТ 23
Монголчууд өөрсдийн бүтээсэн эрхий хурууны бөгжөөрөө эрхий хуруугаа гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд нумын хөвчийг эрхий хуруугаараа тасалдаг байв.
БАРИМТ 24
Зөвлөлт Холбоот Улс, Чингис хааны түүхийг устгахыг оролджээ. Чингис хаан бол Монголын агуу хаан төдийгүй үндэсний баатар юм. Гэвч Монголчууд Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд байх үед түүний нэрийг дурсах ч хориотой байжээ. Үүгээр ч зогсохгүй дунд сургуулийн сурах бичгээс түүний түүхийг хассан байна. 1990 онд Монголд Ардчилсан Хувьсгал гарсны дараа Чингис хааны түүхийг дахин сэргээж бичжээ.
Сэтгэгдэл (1)