БАРИМТ 1
2001 оны зургаадугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрж өссөн.
БАРИМТ 2
Биеийн өндөр 168 см.
БАРИМТ 3
Тавдугаар ангиасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
БАРИМТ 4
ЕБС-аа Нийслэлийн 33-р сургуулийг төгссөн.
БАРИМТ 5
Өөрийгөө дотогшоо, дуу цөөнтэй хүн гэж тодорхойлдог. Тийм ч учраас хүмүүс түүнийг их зантай хэмээн боддог талаар нэгэн ярилцлагадаа дурдав.
БАРИМТ 6
2017 онд 33 дугаар сургуулийнхаа шигшээ багтайгаа нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
БАРИМТ 7
Тус тэмцээний дараа ОХУ-ын лигт өрсөлдөх боломжтой болсон тухайгаа нэгэн ярилцлагатаа дурдсан байдаг.
БАРИМТ 8
ЕБС-аа төгсөөд “Этүгэн” их сургуульд банк, санхүүгийн чиглэлээр суралцсан.
БАРИМТ 9
“Этүгэн” их сургуулийн багтайгаа оюутны лигийн хошой аварга болсон.
БАРИМТ 10
Оюутны лигийн финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан.
БАРИМТ 11
Оюутны лигийн тоглолтод ердөө 34 минутад 92 оноо авч олныг алмайруулсан.
БАРИМТ 12
Тэрхүү 92 оноогоо 70 удаагийн довтолгооноос 41-ийг нь амжилттай болгож авсныг, тус тэмцээний статистикт тэмдэглэжээ.
БАРИМТ 13
2023 онд 3х3-ын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгын урилгаар шигшээ багт нэгдсэн.
БАРИМТ 14
2023 оны 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон.
БАРИМТ 15
2023 оны ДАШТ-ий Унгарын эсрэг эхний тоглолтод дөрвөн холын зайн шидэлт амжилттай оруулж, 12 оноо авсан.
БАРИМТ 16
Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улиралд мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 17
2023-2024 оны Үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр шалгарсан.
БАРИМТ 18
3х3 сагсанбөмбөгийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай.
БАРИМТ 19
2026 оны нэгдүгээр сарын 25-нд сагсан бөмбөгийн замналаа дуусгаж байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн тухай хэвлэлүүд шуугиж байсан.
БАРИМТ 20
Тэгвэл Үндэсний дээд лигийн 2026-2027 оны шинэ улиралд “Аравт” багийн холбон тоглогчоор тоглож байна.

















































