
Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдаж буй "Дакар 2026" Залуучуудын олимпын наадамд Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна.
Тус наадмын боксын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй А.Алтанзул маргааш буюу арван нэгдүгээр сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөөх тулаанаа Их Британийн тамирчин Лили Басеттэй хийнэ.
Тулаан Монголын цагаар өглөөний 09:00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин дөрөв дэх хос болж, 09:45 цагийн орчимд рингэнд гарах хуваарьтай байна. А.Алтанзулын тухайд “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Туяамарал


























































