
Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн хоёр дахь удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Хөрөнгөөр Баталгаажсан Хөрөнгө Оруулалт 18.7%”-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 9-ны 10:00 цагаас “Чингис Хаан Хөрөнгийн Бирж”-ээр нээлттэй арилжаалагдаж эхэллээ.
Захиалга өгөх: https://tr.ee/hbuc-2-order
“Нэткапитал ХБҮЦ-2” нь зээлийн багцын эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бөгөөд хөрөнгө оруулагчдад урьдчилан тогтоосон нөхцөлөөр хүүгийн орлого олох боломжийг санал болгож буйгаараа онцлогтой аж.
Тус үнэт цаасны нэгжийн үнэ 100,000 төгрөг, жилийн хүү 18.7 хувь, хугацаа 24 сар байна. Хөрөнгө оруулагчид хүүгийн орлогоо улирал бүр хүлээн авах бөгөөд хөрөнгө оруулсан үндсэн дүнгийн 50 хувийг 12 дахь сард, үлдсэн 50 хувийг 24 дэх сард эргэн төлөх хуваарьтай. Хүүгийн орлогод хуульд заасны дагуу 5 хувийн татвар ноогдох аж.



























































