
“The MongolZ” баг БНХАУ-ын Бээжин хотод болсон "Counter-Strike 2"-ын "IEM Beijing 2026" тэмцээнийг дэд байрт дуусгалаа. Тэд арваннэгдүгээр сарын 7-нд болсон хагас шигшээ тоглолтод дэлхийн шилдэг багуудын нэг “Natus Vincere” (NAVI)-г 2:0-ээр буулган авч, их финалд шалгарсан юм. Ингэснээр The MongolZ баг 14 сарын дараа дахин томоохон хэмжээний тэмцээний финалд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Гэвч арваннэгдүгээр сарын 8-нд болсон их финалд Германы “MOUZ” багтай учраа таарч, цувралд 0:3-аар ялагдлаа.
Финалын тоглолтод багууд дараах гурван мапт өрсөлдөв.
-
Mirage: MOUZ 13:5 The MongolZ
-
Dust2: MOUZ 13:6 The MongolZ
-
Inferno: MOUZ 13:4 The MongolZ
Ингэснээр MOUZ баг 2026 оны хоёр дахь томоохон тэмцээний цомоо хүртсэн бөгөөд тус тэмцээний турш нэг ч газрын мапт ялагдал хүлээгээгүй амжилт үзүүлэв.
The MongolZ багийн хувьд энэ тэмцээнд дараалан дөрвөн хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан нь онцлох амжилт байлаа. Тэд Legacy-г 2:1, HEROIC-ийг 2:0, FURIA-г 2:1, NAVI-г 2:0-ээр тус тус хожиж, финалд шалгарсан юм. Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар байсан бөгөөд дэд байрт шалгарсан The MongolZ баг 50 мянган ам.долларын шагнал хүртжээ. Одоо тэднийг дараагийн том сорилт болох "PGL Major Singapore 2026" тэмцээн хүлээж байна.
Л.Баяр




















































