
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний дээд лигийн хүчирхэг баг болох "Улаанбаатар Амазонс" 616 хоногийн дараа анхны хожигдлоо хүлээлээ. 2026 оны өнгөрсөн ням гарагт болсон "Пантерс" болон "Улаанбаатар Амазонс" багуудын тоглолт 109:105-ын харьцаатай "Пантерс" багийн ялалтаар өндөрлөжээ.
Ингэснээр Амазонс багийн олон тоглолт дамнасан хожлын цуврал тасарч, 616 хоногийн турш үргэлжилсэн ганц ч ялагдалгүй амжилт нь зогслоо. Тус тоглолт эмэгтэйчүүдийн Үндэсний дээд лигийн түүхэн дэх хамгийн өндөр оноотой тоглолтуудын нэг болж 214 оноо авчээ.
2025 оны гуравдугаар сарын 2-нд эмэгтэй лигийн Аваргын цувралд "Хүлэгүүд" 76-67 оор хожигдсоноосоо хойш тэд 3 дараалан хожиж цувралыг 4-2 оор дуусгаж эмэгтэй лигийн аварга болсон. "Улаанбаатар Амазонс" өнгөрсөн улиралд 15-0 амжилтыг үзүүлж улиралд тэргүүлсэн. Холбооны цомд 4-0 амжилтаар түрүүлсэн. Плэй-оффт хагас шигшээд 4-0-ээр, аваргын цувралыг 4-0-ээр дуусгасан билээ. Тэгвэл тэд энэ улирлыг 2-0-ээр эхлүүлсэн бол энэ тоглолтод "Пантерс" багтай нэмэлт цаг гарган хожигдож 616 өдрийн хожлын цуврал зогсжээ.
Б.Туяамарал





















































