
Монгол Улс Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд зодоглож, "Чингис хаан" цомын төлөө өрсөлддөг болоод хёор жилийн нүүр үзэж буй. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаануудын он дарааллыг авч үзвэл 2012 оноос эхтэй.
Барилдаанд түрүүлж үзүүрлэн, их шөвөгт шалгарч байсан бөхчүүдийг он цагийн дарааллаар танилцуулж байна.
-
2025 оны арваннэгдүгээр сарын 21 – Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойд зориулсан, "Чингис хаан" цомын төлөөх барилдаан
Түрүү бөх: Улсын арслан Э.Батмагнай
Үзүүр бөх: Улсын заан С.Сүхбат
Их шөвөг: Улсын заан Н.Жаргалбаяр
Их шөвөг: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
-
2024 оны арваннэгдүгээр сарын 2 – Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойд зориулсан барилдаан. Монгол бөхийн өргөө.
Түрүү бөх: Улсын харцага Н.Даш
Үзүүр бөх: Улсын заан С.Сүхбат
Их шөвөг: Улсын арслан Ц.Бямба-Отгон
Их шөвөг: Улсын начин Л.Энхсаруул
-
2023 оны арваннэгдүгээр сарын 14 – Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойд зориулсан барилдаан. Монгол бөхийн өргөө.
Түрүү бөх: Улсын арслан Ц.Бямба-Отгон
Үзүүр бөх: Улсын заан М.Лхагвагэрэл
Их шөвөг: Улсын заан Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын харцага Н.Золбоо
-
2021 оны арваннэгдүгээр сарын 5 – Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан. Монгол бөхийн өргөө.
Түрүү бөх: Улсын гарьд Ө.Бат-Орших
Үзүүр бөх: Улсын харцага О.Хангай
Их шөвөг: Улсын заан М.Бадарч
Их шөвөг: Улсын начин Ч.Батчулуун
-
2019 оны арваннэгдүгээр сарын 27 – БНМАУ-аа тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан. Буянт-Ухаа спорт цогцолбор.
Түрүү бөх: Улсын начин Б.Баярбаатар
Үзүүр бөх: Улсын начин Б.Орхонбаяр
Их шөвөг: Улсын аварга Н.Батсуурь
Их шөвөг: Улсын харцага О.Хангай
-
2018 оны арваннэгдүгээр сарын 8 – Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан. Буянт-Ухаа спорт цогцолбор.
Түрүү бөх: Улсын начин Д.Анар
Үзүүр бөх: Улсын харцага Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын гарьд Б.Гончигдамба
Их шөвөг: Улсын харцага М.Бадарч
-
2017 оны арваннэгдүгээр сарын 19 – Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.
Түрүү бөх: Улсын гарьд Н.Ганбаатар
Үзүүр бөх: Улсын начин Э.Даш
Их шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын начин Л.Цэрэнтогтох
-
2016 оны аравдугаар сарын 31 – Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.
Түрүү бөх: Улсын арслан Р.Пүрэвдагва
Үзүүр бөх: Улсын начин Э.Даш
Их шөвөг: Улсын гарьд Б.Гончигдамба
Их шөвөг: Улсын начин Э.Энхбат
-
2015 оны арваннэгдүгээр сарын 12 – Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойд зориулсан барилдаан. Улаанбаатар хот.
Түрүү бөх: Улсын арслан П.Бүрэнтөгс
Үзүүр бөх: Улсын начин Л.Цэрэнтогтох
Их шөвөг: Улсын заан Б.Батмөнх
Их шөвөг: Аймгийн арслан Ч.Батчулуун
-
2014 оны арваннэгдүгээр сарын 23 – Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.
Түрүү бөх: Улсын харцага Ө.Бат-Орших
Үзүүр бөх: Улсын аварга С.Мөнхбат
Их шөвөг: Улсын гарьд Б.Гончигдамба
Их шөвөг: Улсын харцага Ц.Содномдорж
-
2013 оны арваннэгдүгээр сарын 4 – Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан. Улаанбаатар хот.
Түрүү бөх: Улсын заан Ч.Санжаадамба
Үзүүр бөх: Улсын аварга С.Мөнхбат
Их шөвөг: Улсын арслан Х.Мөнхбаатар
Их шөвөг: Улсын харцага Ц.Содномдорж
-
2012 оны арваннэгдүгээр сарын 13 – Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.
Түрүү бөх: Улсын заан Ч.Санжаадамба
Үзүүр бөх: Улсын харцага ЦСодномдорж
Их шөвөг: Улсын арслан Г.Эрхэмбаяр
Их шөвөг: Улсын арслан П.Бүрэнтөгс
Л.Баяр





















































